“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын эхний өдөр буюу өчигдөр усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 400 метрийн ганцаарчилсан холимог сэлэлтийн төрөлд БНХАУ-ын тамирчин, 16 настай Е Шивень дэлхийн дээд амжилтыг шинэчилж, олимпийн аварга боллоо. Тэрбээр шигшээ уралдаанд 4:28.43 секундын амжилт үзүүлснээр дэлхийн дээд амжилтын эзэн болжээ. Харин мөнгө, хүрэл медалийг дэлхийн аварга, Америкийн тамирчин Элизабет Бейзел, БНХАУ-ын Ли Суансү нар хүртсэн байна.
С.ЦЭЛМЭГ