Хойд Солонгост үерийн улмаас 88 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.29-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост үерийн улмаас 88 хүн амиа алджээ

Хойд Солонгост үерийн улмаас 88 хүн амиа алдаж, олон мянган хүн орон гэргүй болсон талаар тус улсын үндэсний телевиз өчигдөр мэдээлжээ. Үерийн гамшигт нэрвэгдсэн иргэд хоол хүнсний гачигдалд орсон байна. Тус улсын албаны хүмүүсийн мэдээлснээр хэдэн өдөр дараалан орсон хүчтэй бороо болон хар салхины дэгдэлтийн улмаас үерийн гамшиг нөмөрчээ. Үерийн улмаас 88 хүн амиа алдаж, их хэмжээний эд материалын хохирол амссан байна.

1990 оноос хойш Хойд Солонгосын фермерийн аж ахуйнууд байгалийн гамшигт ихээр өртөх болсон байна. Түүнчлэн энэ зун урьд урьдынхаас илүү хур ихтэй байгаа тул тус улсын Засгийн газраас үерт нэрвэгдсэн ард иргэддээ хоол хүнс хүргүүлэхэд хүндрэлтэй байгаа гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж