М.Уранцэцэг олимпийн аваргад ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

М.Уранцэцэг олимпийн аваргад ялагдлаа

Олимпийн жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 48 кг-д зодоглож буй ОУХМ М.Уранцэцэг дөнгөж сая хэсгийн аваргын төлөө Румыны шилдэг жүдоч Алина Дюмитрутай барилдаж, ялагдлаа.

Эхний барилдаандаа Казахстаны тамирчин Александра Подрядоваг вазари үнэлгээгээр ялсан тэрбээр энэ удаад Бээжингийн олимпийн аварга, дэлхийн
аваргын гурван хүрэл медальтай, Европ тивийн есөн удаагийн аварга,
шилдэг тамирчинтай цаг сунган барилдаж, цаг өндөрлөхөөс зургаахан секундын өмнө вазари үнэлгээ алдсанаар ялагдал хүлээв. Хоёр бөхийн барилдааны үндсэн цагт хоёул юүко үнэлгээ авсан бөгөөд "Golden score" буюу нэмэлт цагт манай тамирчин цаг дуусахын өмнөхөн оноо алдаж, дийлдлээ.

Одоо М.Уранцэцэг торгуулийн тойрогт Бээжингийн олимпийн хүрэл медальт, Аргентиний тамирчин Паула Паретотой барилдах юм. Ялбал хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж