Олимпийн анхны аваргаар Хятадын тамирчин тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Олимпийн анхны аваргаар Хятадын тамирчин тодорлоо

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын анхны медальтан, анхны аваргаар БНХАУ-ын буудлага спортын тамирчин И Силинг тодорлоо. Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд өрсөлдсөн тэрбээр урьдчилсан дасгалд 399 оноо, харин шигшээ буудлагад 103,9 оноо авснаар нийлбэр 502,9 оноогоор энэ удаагийн зуны олимпийн наадмын анхны алтан медалийн эзэн болж байна. Харин мөнгөн медалийг Польшийн тамирчин Силвия Богачка 502,2 оноогоор хүртсэн бол БНХАУ-ын тамирчин Юү Дань 501,5 оноогоор хүрэл медалийн эзэн болсон байна.

Ийнхүү БНХАУ-ын баг тамирчид нэг алт, нэг хүрэл, нийт хоёр медаль хүртсэн амжилтаар медалийн тоо болон чансаагаар тэргүүлж эхэллээ.

Дашрамд дуулгахад, өнөөдөр буюу олимпийн наадмын эхний өдөр спортын долоон төрөлд нийт 12 багц медалийн эзэд тодрох юм.

 

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж