МАН-ын бага хурлаас сонгогдсон тус намын шинэ дарга Ө.Энхтүвшин өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарахыг хулээлгүйгээр чуулганы хуралдаанд МАН-ын бүлгийн гишүүд оролцох боломжтойг хэлжээ. Эндээс харвал, МАН-ын шинэ удирдлага УИХ дахь олонхитой эв эеэ олж, хамтран ажиллах боломжийг хайж байгаа юм байна. Сонгуулийн зарим тойрогт маргаантай асуудал байгаа ч явцын дунд шийдвэрлэж болно гэж тэд үзжээ.
Уг нь МАН-ын даргатай шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар ирэх нь УИХ-ын даргатай хийсэн зөвшилцөлд илүү тохирох байсан ч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж МАН-ын даргатай хамт ирсэн нь асуудлыг хундрүүлж магадгүй байсан ч уулзалт амжилттай болсон байна. Юутай ч МАН-ын шинэ удирдлага УИХ-ыг гацаанаас гаргаж, шинэ долоо хоногоос үйл явдал шинэ шатанд гарч болохыг баасан гаригт болсон эл үйл явдал харууллаа.
Д.ОЮУН