М.Уранцэцэг эхний учраагаа яллаа

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

М.Уранцэцэг эхний учраагаа яллаа

Будант Албьоны нийслэл Лондон хотноо үргэлжилж буй зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, ОУХМ М.Уранцэцэг дөнгөж сая эхний барилдаанаа хийж, итгэл төгс ялалт байгууллаа.

Тэрбээр эхний тойргийн барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны жүдоч Александра Подрядоватай барилдан вазари үнэлгээгээр ялсан нь энэ юм. Лондонгийн татамид эхний ялалтаа авсан М.Уранцэцэг одоо хэсгийн аваргын төлөө Румыны жүдоч Алина Дюмитрутай барилдана. Дюмитру нь "Бээжин-2008" олимпийн наадмын аварга, дэлхийн аваргын гурван хүрэл медальтай, Европ тивийн есөн удаагийн аварга, шилдэг тамирчин ажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж