Нар мандтал үргэлжлэх “Sunrise festival 2012” наймдугаар сарын 3-нд 18.00 цагаас “River beach”-д эхэлнэ. Энэ өдөр найман Dj-гийн “сэт” мэдрэмжийг хөглөх гэнэ. Энэ үеэр DJ нарын “сэт”-үүд дунд бүжихээс гадна циркийн үзүүлбэр, галын наадам зэргийг сонирхох боломжтой ажээ. Сонирхуулахад, Dj бүр 40 минутын “сет”-ийг толилуулах болно.
Өнгөрсөн жилийн “Sunrise” фестивалиар 6000 залуусыг нэгтгэж чаджээ. Тасалбарыг “Битлз”-ийн хөшөөний баруун талд байрлах “Color optic” нүдний шилний газарт худалдаалах юм байна.
У.БОЛОР