Д.Төмөрхүлэг ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 60 кг-д эх орноо төлөөлж буй Монгол Улсын тамирчин Д.Төмөрхүлэг дөнгөж сая эхний барилдаанаа хийж, ялагдлаа. Анх удаа олимпийн татамид гарч барилдсан тэрбээр  Бразилийн жүдоч Фелипе Китадайтай хүч үзэж, нэг вазари, нэг юүко үнэлгээ алдсанаар ялагдал хүлээв.

Тун удахгүй эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ М.Уранцэцэг эхний барилдаанаа Казахстаны тамирчин Александра Подрядоватай хийнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж