Олимпийн жүдо бөхийн тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Олимпийн жүдо бөхийн тэмцээн эхэллээ

"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдрөөс эхэлж байна. Уламжлал ёсоор тэмцээн хөнгөн жингийн барилдаанаар эхэлж, эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг ба эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болж байгаа юм. Монголын баг тамирчдаас 60 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 48 кг-д ОУХМ М.Уранцэцэг нар зодоглож байна.

Яг одоо олимпийн татамид 60 ба 48 кг-ын жингийн эхний тойргийн барилдаанууд болж байна. Монголын хоёр жүдочийн тухайд хоёул сугалаагаар эхний тойрогт хийлсэн байгаа. Харин хоёрдугаар тойргийн барилдаанд Д.Төмөрхүлэг Бразилийн тамирчин Фелипе Китадайтай, харин М.Уранцэцэг Казахстаны жүдоч Александра Подрядоватай тус тус хүч үзэх билээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж