Олимпийн эхний өдөр 12 алтан медальтан тодорно

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Олимпийн эхний өдөр 12 алтан медальтан тодорно

Лондонгийн олимпийн эхний өдөр буюу өнөөдөр 12 багц медалийн эзэд буюу дугуйн спорт, жүдо, буудлага, байт харваа, туялзуур сэлэм, усанд сэлэлт болон хүндийг өргөлтийн төрөлд анхны алтан медалийн эзэд тодрох ажээ.

ХХХ олимпийн анхны аварга буудлага спортын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд тодорно. Энэ дасгалд Хятадын тамирчид болон Бээжингийн олимпийн мөнгөн медальт, ОХУ-ын Любовь Галкина нарыг аваргын төлөө өрсөлдөх өндөр магадлалтай  гэгдэж байна.

Залгуулаад, эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд медальтнууд тодрох юм.  Мөн орой 22.30 цагийн орчимд хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн аварга тамирчин тодрох учиртай. Түүнчлэн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн тамирчид шилдгээ тодруулах юм. Жүдогийн финалын барилдаан Монголын цагаар 23.00 цагт эхлэх хуваарьтай байна.

Мөн шөнө 02.40 цагт туялзуур сэлэм ба усанд сэлэлтийн заримд төрөл зайн финалын тэмцээнтэй. Туялзуур жадны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргууд тодрох бол усанд сэлэлтийн дөрвөн төрөлд шигшээ уралдаан болох юм.
Түүнчлэн өнөөдөр эмэгтэйчүүдийн сагсан бөмбөг, волейбол, гандболын тэмцээн эхэлнэ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж