Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Лондонгийн олимпийн нээлтийн үеэр цэнгэлдэхийн улс орнуудын удирдагч нарын сууж байсан хэсэгт нэгэн хачирхалтай зүйл болжээ. Германы шигшээ багийн тамирчид олимпийн цэнгэлдэхэд орж ирэхэд тус улсын албаны нэгэн хүн нацист маягаар мэндчилсэн гэнэ. Харин тэр үед Германы албаны төлөөлөгчдийн арын эгнээнд сууж байсан хунтайж Чарльзийн эхнэр Камилла, Лондон хотын дарга Борис Жонсон нар нэг л хачин болж, жиг жуг хийцгээж эхэлжээ. Лондон хотын дарга Борис дараа нь инээдээ арай ядан барьж байх шиг харагджээ. Германы шигшээ багийнхан Лондон 2012 олимпийн хамгийн сайхан хувцасласан нь байсан бөгөөд эмэгтэй тамирчид нь ягаан спорт хүрэм, эрэгтэй тамирчид нь цэнхэр хүрэм өмсч, бүгд цагаан бүрх малгайгаар ижилссэн байсан юм. Германы төлөөлөгчийн нацист маягийн мэндчилгээнээс гадна Твиттерээр шуугиан дэгдээж байгаа зүйл нь нацист үдэшлэгт оролцсоны улмаас албан тушаалаасаа огцорсон Их Британийн консерватив намын нэгэн гишүүний хачирхалтай жиргээ гэнэ. Тэрбээр Оскарын шагналт найруулагч Дэнни Бойлын найруулсан нээлтийн ёслолыг зүүний олон соёлын холион бантан гэжээ. Гэвч олон улсын олимпийн хорооны шинжээчид, тамирчид болон зочид гийчид нээлтийн ёслолыг үнэхээр гайхалтай нээлт болсон хэмээн магтаж байгаа гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж