Жеймс Бонд Хатан хааныг хамгаалав

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Жеймс Бонд Хатан хааныг хамгаалав

“Ядуусын хорооллын саятан” киног найруулсан Оскарын шагналт найруулагч Дэнни Бойл хатан хаан II Элизабетаг нээлтийн ёслолын үеэр “шүхрээр буулган”, даашинзыг нь сөхөж, эрхэм дээдсээ жижигхэн шоглоод авчээ. Мэдээж хатан хаан өөрөө шүхрээр буугаагүй боловч орлон тоглогч жүжигчин хатан хааныхтай адилхан хувцасласан байсан гэнэ. Энэ шоглоомыг хараад гадаадын зочид гайхаж байсан ч Англичууд зүгээр л инээмсэглэцгээж байжээ. Харин жинхэнэ хатан хаан энэ үеэр Букингемийн ордонд 007 тагнуул Жеймс Бондын дүрийг бүтээсэн англи жүжигчин Дэниэль Грегээр хамгаалуулан нээлтийн ёслолыг үзэхээр явж байсан гэнэ. Эрхэм дээдэс удалгүй олимпийн цэнгэлдэхийн хатан хааны гэр бүлийнхэнд тусгайлан зассан хэсэгт Олон улсын олимпийн хорооны дарга ноён Жак Роггегийн хамтаар хүрэлцэн очжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж