“Дэлхийн эдийн засгийн форум” олон улсын байгууллагаас Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлд Авлигын эсрэг “Глобал үйл ажиллагааны зөвлөл”-д гишүүнээр элсэх санал тавьжээ. Уг зөвлөл нь “Дэлхийн эдийн засгийн форум”-ын бодлогын хөтөлбөрийг боловсруулдаг ба олон улсын хамгийн нэр хүндтэй чухал чуулга уулзалтуудыг зохион байгуулдаг аж. Ингэснээр олон улсын нөлөө бүхий төлөөлөгчидтэй хамгийн ойроос уулзаж, зөвлөлийн гишүүн орнууд гадаад харилцаагаар хүчирхэгжих ач холбогдолтой юм байна.
“Глобал үйл ажиллагааны зөвлөл” нийт 80 зөвлөлтэйгээс урилгатай зөвлөл нь 15-20 байдаг гэнэ. Нэг зөвлөл нь 15-20 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд гишүүд жилдээ дөрвөөс доошгүй удаа уулзаж хуралддаг тухай албаныхан мэдээлж байна. Ингэхдээ “Дэлхийн хөтөлбөр” чуулга уулзалтад оролцдог бөгөөд энэ жилийн чуулга уулзалт 11 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болох ажээ.
У.БОЛОР
Холбоотой мэдээ