Гурван зуу гаруй хурдан хүлгийн магнайд дүүлсэн саарал азарга бол Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул М.Батжаргалын хүлэг байсан юм. Харин аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул Г.Баяржаргалын хонгор, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, улсын начин Ц. Анхбаярын хүрэн,айргийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б .Өнөрбаярын хул, айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Доржийн хүрэн тус тус хурдаллаа.
Хул азаргаа дөрөвт хурдлуулж, хурдны өлгий нутгийнхантай хийморь булаалдсан Б.Өнөрбаяр АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд хурдан халтар морио түрүүлгэж байсан өмтэй уяач юм.
Эх сурвалж: www.todmagnai.mn