“Лондон-2012” олимпийн наадмын нээлтэд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од /марафон/ Монголын багийн тугчийн хүндэт үүргийг гүйцэтгэсэн билээ. Тэрбээр Зуны олимпийн наадамд эх орноо төлөөлсөн Монголын багийн 12 дахь тугч болжээ.
Монголын багийн Зуны олимпийн тугчид:
- Токио /1964/ Ч.Найдан /хөнгөн атлетик/
- Мехико /1968/ Х.Баянмөнх /чөлөөт бөх/
- Мюнхен /1972/ Б.Жамсран /Чөлөөт бөх/
- Монреаль /1976/ З.Ойдов /чөлөөт бөх/
- Москва /1980/ З.Дүвчин /чөлөөт бөх/
- Сөүл /1988/ Б.Бат-Эрдэнэ /жүдо/
- Барселона /1992/ Б.Бат-Эрдэнэ /Жүдо/
- Атланта /1996/ Д.Сумъяабазар /чөлөөт бөх/
- Сидней /2000/ Б.Бат-Эрдэнэ /Жүдо/
- Афин /2004/ Д.Нямхүү /жүдо/
- Бээжин /2008/ М.Баяржавхлан /жүдо/
- Лондон /2012/ Б.Сэр-Од /марафон/
Т.МАША