Арилжаанд оролцох компани нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Арилжаанд оролцох компани нэмэгджээ

Монголын хөрөнгийн бирж өчигдөр /долдугаар сарын 27/ 4267 тоот арилжаагаар 12 компанийн нийт 20 сая 745 мянга гаруй төгрөгийн 67,078 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. Өчигдрийн арилжаагаар 24 хэлцэл хийсэн ба 12 үнэт цаас арилжсан байна. Үүний таван үнэт цаасны ханш өссөн, гурав нь буурсан, дөрөв нь тогтмол байв. ТОП-20 индекс 19540.57 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 173.09 нэгжээр буурчээ.

Монголын хөрөнгийн биржийн арилжаа сүүлийн саруудад эрс муудсан нь албаныхны тайлбарлаж буйгаар Лондонгийн хөрөнгийн биржийн арилжааны систем болох “Миллениум Ай Ти”-г оруулж ирсэн шилжилтийн үеэс шалгаалсан гэж тайлбарлаж байсан. Гэвч удахгүй арилжаа сэргэнэ гэж байсан юм. Шинэ системийн тавигдах шаардлага буюу хөрөнгийн асуудлаас болж арилжаанд оролцогч компаниуд эрс цөөрч 12 болсон билээ.Тэгвэл өчигдөр Хөрөнгийн биржээс арилжаанд оролцогч компаниуд 17-д хүрсэн талаар мэдээллэсэн юм. Нэг хэсэг арилжаанд хоёрхон компани оролцож байсан үеийг бодвол сэргэж байна гэж албаныхан онцолж байна.

У.БОЛОР 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж