Говийн бүсийн наадам 14.00 цагаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Говийн бүсийн наадам 14.00 цагаас эхэлнэ

Дундговь аймгийн баяр наадам "Их Мандал-2012" говийн бүсийн хурдан морины уралдаан өнөөдөр Мандалговь хотод эхлэх юм. Долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд үргэлжлэх баяр наадмын үеэр Даншгийн их аварга Чүлтэмд зориулсан шүтээнийг аравнайлах ёслол болох юм байна. Дундговь аймагт өчигдрөөс хойш усархаг, ширүүн бороо орсон тул наадмын нээлтийг 14.00 цагт эхлүүлэхээр болжээ. Харин морины уралдаан маргааш болж хойшлох төлөвттэй байна. Говийн бүсийн баяр наадмыг зохион байгуулагчид зарим аймгийн бөхчүүдийг бүртгэхгүй хэмээж байсан ч өнөөдөр өглөө бөхчүүдийг бүртгэж, бүсийн наадамд зодоглуулахаар болсон байна.

Наадмын хүчит бөхийн барилдаанд улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, М.Батжаргал, улсын өсөх идэр начин Ц.Цогтжаргал, улсын начин Б.Чинзориг, Ч.Баянмөнх, Б.Гончигдамба нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглох гэж байна. Бөхийн барилдаан 14.00 цагаас эхэлнэ.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж