Роботын II тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Роботын II тэмцээн болж байна

БСШУ-ны сайдын нэрэмжит “Монгол, Солонгосын хамтарсан роботын II тэмцээн”-ийг БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, “Шинэ эрин” сургууль хамтран долдугаар сарын 28-30-ны хооронд “Шинэ эрин” сургуульд зохион байгуулж байна. Тэмцээнд нийт 99 сурагч оролцож буй. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн болон БСШУЯ-ны харьяа олон улсын Лаборатори сургуулийн 2012-2013 оны хичээлийн жилийн 9, 10,11 дүгээр ангийн сурагчид, Солонгосын “Ансиан” технологийн сургуулийн ахлах ангийн сурагчид гээд нийт Монголоос 33, Солонгос улсаас 66 сурагч оролцож байгаа юм байна.

Тэмцээнд оролцогч сурагчдыг робот бүтээж, угсруулж өрсөлдүүлэхээс өмнө өнөөдөр, маргааш сурагчдад сургалт хийж байгаа талаар Тэмцээнийг зохион байгуулах комиссоос мэдээлж байна. Сургалтыг Солонгосын есөн багш хийх бөгөөд Монголд болж буй уг тэмцээнд тус улсын роботын холбооны гишүүд болон ивээн тэтгэгч нар хүрэлцэн иржээ. Ингээд долдугаар сарын 30-нд сурагчид сурсан, мэдсэнээрээ роботоо угсарч, хоорондоо өрсөлдөх юм байна. Түүний дараагаар гүйцэтгэлийг шүүн, ялагчдыг тодруулах гэнэ. Тэмцээнд оролцож буй сурагчиддаа амжилт хүсье.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж