Лондонгийн олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр Монголын цагаар 16.00 цагт эхэлнэ. Жүдо бөхийн тэмцээний эхний өдөр манай тамирчдын салхийг хагалж, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ М.Уранцэцэг нар өрсөлдөх юм.
![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/7/22498e2561e06489/f4af79736d6f54b1original.jpg)
Олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 48 кг-д зодоглох ОУХМ М.Уранцэцэг
эхний барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Александа
Подрядоватай барилдахаар сугалаа таарчээ. Тус жинд 19 жүдоч барилдана.
![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/7/22498e2561e06489/f4af79736d6f54b1original.jpg)
Олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 37 жүдоч зодоглоно. Энэ жинд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж буй ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Бразилийн
Фелипе Китадафайтай барилдахаар сугалаа таарчээ. Эхний барилдаандаа
ялбал дараагийн тойрогт Гайана болон Өмнөд Африкийн бөхчүүдийн ялсантай
хүч үзэх юм. Түүний хамт тив, дэлхийн аварга, өнөө цагийн шилдэг жүдоч,
Узбекистаны Ришод Собиров нэг зоонд багтжээ.