Улаанбаатарт түр зуурын бороо орно

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт түр зуурын бороо орно

Малчид ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр их бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2012 оны 07 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, Алтайн өвөр говиор 29-34 градус, баруун зүгийн нутгаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2012 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 30-нд зарим газраар, 31-нд ихэнх нутгаар, 8-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 31-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж