Монголын тамирчид цэнгэлдэхэд орж ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.07.28-нд нийтлэгдсэн

Монголын тамирчид цэнгэлдэхэд орж ирлээ

Зуны XXX олимпийн наадам “Лондон-2012”-ын нээлтийн ёслолын ажиллагаа баг тамирчдын парадаар үргэлжилж байна. Уламжлал ёсоор олимпийн өлгий нутаг Грекийн тамирчид парадыг манлайлж, цэнгэлдэхэд орж ирсний дараа олимпийн наадамд өрсөлдөх 204 орны баг үсгийн дарааллаар цэнгэлдэхэд цугласаар байна.

Дөнгөж сая Монголын баг тамирчид олимпийн цэнгэлдэхэд орж ирлээ. Гавьяат тамирчин Б.Сэр-Од эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсаар Монголын олимпчид баг тамирчдын парадыг буухиалав. Монголын баг тамирчдын тухайд спортын долоон төрөлд 29 тамирчнаа өрсөлдүүлэх билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж