"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын нээлтийн ёслолын урлагийн арга хэмжээ өндөрлөж, баг тамирчдын парад эхэллээ. Уламжлал ёсоор олимпийн наадмын өлгий нутаг Грекийн шигшээ багийн тамирчид парадыг магнайлж, цэнгэлдэхэд хамгийн түрүүнд орж ирлээ. Грекийн шигшээ багийн тугч нь таэквондогийн тамирчин Александрос Николайдис байлаа.
Тэдний араас олимпийн наадамд өрсөлдөх 204 орны баг тамирчид үсгийн дарааллаар цэнгэлдэхэд жагсан орж ирэх юм.
Монголын багийн тухайд Гавьяат тамирчин Б.Сэр-Одыг тугчаар сонгосон билээ.