Бүсийн наадмуудын үеэр улс, аймгийн алдар цолтой хүчит бөхчүүдийн барилдаан болдог. Гэтэл зарим аймгууд бүсийн наадамд “Гадны бөхчүүдийг барилдуулахгүй” гэсэн хачирхалтай шаардлага тавьж эхэлжээ. Тухайлбал, говийн бүсийн хурдан морьдын уралдааныг зохион байгуулж буй Дундговь аймгийнхан ”Булган, Сэлэнгэ, Дорнод зэрэг аймгийн бөхчүүдийг бүртгэхгүй” хэмээн гэдийж, маргааш эхлэх наадмыг хол ойроос зорьж очсон бөхчүүдийг чирэгдүүлж байна.
Аймгуудын баяр наадмаар бусад аймгийн бөхчүүд даваа будилуулах, аймгийн наадмын түрүүг авах гэж элдэв арга хэрэглэх нь хавтгайрснаас зарим аймгууд өөрсдийн баяр наадмаа “Хаалттай” буюу зөвхөн аймгийнхаа бөхчүүдийг барилдуулах хэлбэрээр зохион байгуулдаг болоод байгаа. Дундговь аймгийнхан ч гэсэн энэ удаа тийм байдлаар, хувиараа наадах гэсэн бололтой. Гэлээ гэхдээ Засгийн газрын тогтоолоор батлагдсан бүсийн наадам болж байхад хаалга, үүдээ хаан, хатуурхах ёсгүй юм.
Байтлаа ард олон, нутаг усны баяр цэнгэлийг нутаг усаар нь гадуурхан, хааж боодог, бөхчүүдээ хөөж туудаг болсон нь хаанахын ёс вэ?