“Audi” электрон унадаг дугуй бүтээв

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

“Audi” электрон унадаг дугуй бүтээв

Автомашин үйлдвэрлэгч Audi компани өөрийн брэнд электрон унадаг дугуйгаа ирэх долоо хоногт гаргах гэж байна. Онцлог нь маш хөнгөн жинтэй бөгөөд биед эвтэйхэн аж. Бэхжүүлсэн нүүрстөрөгчийн фолимерээр бүтээгдсэн энэхүү дугуй нь маш бөх батаас гадна литийн ион баттеритай. Дугуйг бүрэн цэнэглэхийн тулд ердөө 2.5 цаг хангалттай.

Энэхүү дугуй нь гурван өөр төлөвт ажиллах чадвартай.

  1. "Pure" төлөвт эрчим хүч ашиглагдахгүй ба хэрэглэгч зөвхөн өөрийн хүчээр дугуй ашиглана.
  2. "eGrip" төлөвт энэхүү дугуй нь эрчим хүчээр ажиллах бөгөөд дээд хурд нь цагт цагт 60 км хурдлах чадвартай.
  3. "Pedelec" төлөвт уг дугуй нь эрчим хүчээр болон хүний хүчээр зэрэг ажиллана. Энэхүү төлөвт 90 км//цаг хүртэл хурдлах хүчин чадалтай юм байна.

                                                                                                                                       Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж