Английн оддын олимпийн стиль

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Английн оддын олимпийн стиль

Английн нэрт дуучин жүжигчин Никола Робертс олимпийн нээлтийн ажиллагаанд зориулсан оддын үдэшлэгт оролцжээ. Английн “Girls Aloud” хамтлагийн дуучин тэрбээр хөл ихтэй томоохон ёслол, цэнгүүнд үргэлж л олны анхаарлыг татсаар ирсэн аж. Энэ удаад ч мөн адил олны анхаарлын төвд байжээ. Улаан өнгөтэй хээнцэр даашинзаар гоёсон тэрбээр  Италийн “Superga” брэндийн пүүзээр гоёсон нь олны нүдэнд содон тусчээ. Харин үүнийг олж харсан Английн  зарим сэтгүүлүүд “олимпод зориулсан оддын стиль” хэмээн бичсэн гэнэ. Николь саяхан дуучин  Рианна болон Английн  нэрт загвар зохион бүтээгч, бизнесмен Хэнри Олландын оролцсон “Styled To Rock” телевизийн шоуг хөтөлж байжээ.

Үдэшлэгт ирсэн бас нэгэн олны танил поп од бол Английн дуучин, топ модель Jamelia байсан аж. Тэрбээр энгийн хар даашинзаар гоёсон гэнэ. Түүнчлэн  Английн MTV-г хөтөлж, олонд танигдсан нэрт телевизийн хөтлөгч Лаура Витморе мөн л хар дааашинзаар гангарчээ. Тус үдэшлэг Лондонгийн Саут-Банкийн урлагийн танхимд болсон гэнэ. Үдэшлэгт ойролцоогоор 100 гаруй Английн алдар хүндтэй урлагийн одод оролцжээ.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж