Монголын хөрөнгийн биржид өнөөдөр “Монгол-хувиараа хөрөнгө оруулагчид”-ын уулзалт болж, гадаадын 30 гаруй хувиараа хөрөнгө оруулагчид зочилж, санал бодлоо солилцсон байна. Энэхүү уулзалтыг “Mongolian growth group” болон “M.A.D investment solutions” компаниуд зохион байгуулжээ. Энэ үеэр Монголын хөрөнгийн биржийн Бодлого, зохицуулалт хариуцсан дэд захирал Г.Саруул хөрөнгө оруулагч нарт биржийн үйл ажиллагаа, хөрөнгийн зах зээлийнхээ тухай танилцуулж, санал бодлоо солилцсон юм байна.
У.БОЛОР