17 компани арилжаанд оролцох эрх авчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

17 компани арилжаанд оролцох эрх авчээ

Монголын хөрөнгийн биржийн арилжааны системийн шинэчлэлттэй холбоотойгоор арилжаанд оролцох компаниуд эрс цөөрсөн билээ. Тэгвэл Монголд муу нутагшсан гэсэн шүүмжлэлийг араасаа дагуулаад буй, дэлхийд толгой цохьдог гэдэг Лондонгийн хөрөнгийн биржийн систем болох “Миллениум Ай Ти”-гийн шаардлагыг хангасан 17 компанийг Монголын хөрөнгийн бирж мэдэгдлээ.

  1.  “Би Ди Сек” ХК
  2.  “Алтан хоромсог” ХХК
  3.  “Булган брокер” ХХК
  4.  “Дэлгэрхангай Секюритиз” ХХК
  5.  “Фронтиер” ХХК
  6.  “Ди Си Эф” ХХК
  7.   “Эй Ай Си Си” ХХК
  8.  “Тэнгэр капитал” ХХК
  9.  “Эй Ай Би Жи” ХХК
  10.   “Финанс линк групп” ХХК
  11.  “Рескап Секьюритис” ХХК
  12.  “Ти ди би капитал” ХХК
  13.  “Стандарт инвестмент” ХХК
  14.  “Туушин инвест” ХХК
  15.  “Грандлайн” ХХК
  16.   “Голомт секюритиз” ХХК
  17.  “Прогресс партнерс” ХХК

Ийнхүү арилжаа суларсан сүүлийн нэлээн хэдэн өдрүүдэд арилжаанд оролцогч компани 12 байсан бол таваар нэмэгджээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж