Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Сайхан наадаарай

Нартай, хуртай жилийн наадамтай, ерөөлтэй энэ өдрүүдэд та бидний болоод өвөг дээдсийн маань хөлөө шороодож, хүн болсон “Эрдэнийн өлгий” Сүхбаатар аймгийн түүхт 70-н жилийн ой, Алтан дарь овооны төрийн их тахилга, Зүүн бүсийн хурд 2012 уралдааныг өргөн дэлгэр ёслон тэмдэглэх, их баяр наадмыг дэглэж байна. Ургах нартай урьтан золгодог, уудам тэнүүн тал нутгийнхаа омог төгөлдөр, ухаан цэлмэг ард түмэндээ болон бахархах түүх, бардамнах  гавьяатай жанжны нутагтай ажил амьдралаараа холбогдсон хүндэт зочид та бүхэндээ түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.           

2012 оны УИХ-ын сонгуульд надад итгэл хүлээлгэн, сонгосон нутгийн зон олондоо баярласнаа дахин илэрхийлье. Өвөг дээдсээс уламжилж ирсэн уугуул нутагтаа эзэн хүн шиг сайхан амьдрах боломж бидэнд бүрэн дүүрэн байна. Хамтдаа хөгжиж, хамтдаа урагшилж, харц дээгүүр өөдрөг амьдрахын тулд та бид нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэн нийлж, эрч хүчтэй, урам зоригтой ажиллаж, амьдарцгаая. Нутагтаа сайхан амьдрахын тулд, боломж бүрийг нээхийн төлөө миний бие хичээн ажиллах  болно.

Уул ус нь ивээлээ хайрладаг, нутгийнхаа тэнгэр дор хурдтай, хүчтэй, дуутай хууртай өргөн дэлгэр сайхан наадаарай.

УИХ-ын гишүүн М.Зоригт 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж