FB-ийн Эдуардо Саверин баячуудын жагсаалтад багтжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

FB-ийн Эдуардо Саверин баячуудын жагсаалтад багтжээ

“Facebook” корпорацийг үндэслэгчдийн нэг Эдуардо Саверин “Форбес” сэтгүүлээс гаргадаг хөрөнгөтнүүдийн жагсаалтад Сингапурын топ аравт багтсан байна. Өдгөө 30 настай тэрбээр Сингапурын иргэншилтэй бөгөөд энэ оны эхээр АНУ-ын иргэншлээ цуцалжээ. Тэрбээр 2.2 тэрбум ам.долларын цэвэр ашиг олсноор энэ жагсаалтын наймдугаарт бичигдсэн байна. Эдуардо Саверин  2009 оноос хойш Сингапурт амьдарч байгаа ажээ.

Жагсаалтад Сингапурын уугуул бус хөрөнгөтнүүдийн дунд Шинэ Зеландын Ричард Чандлер  2.9 тэрбум ам.долларын цэвэр ашгаар тавдугаарт бичигдсэн байна. Мөн Хятадын уугуул Жу Шен Жень 1.4 тэрбум ам.доллараар жагсаалтын 12 дугаарт бичигджээ. Энэтхэгийн телекомын том хөрөнгөтөн BK Modi мөн энэ оны эхээр Сингапурын иргэншилтэй болсон бөгөөд 755 ам.долларын цэвэр ашиг олсон амжилтаар  жагсаалтын 23 дугаарт бичигдсэн байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж