Ерөнхийлөгчийн зөвлөхүүд УИХ-ын даргад баяр хүргэв

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн зөвлөхүүд УИХ-ын даргад баяр хүргэв

УИХ-ын дарга З.Энхболдод Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан болон Ерөнхийлөгчийн зөвлөхүүд баяр хүргэлээ.  Шинээр сонгогдсон УИХ өмнөх парламентын ажлыг үргэлжлүүлэн Ерөнхийлөгчтэй харилцан ойлголцож хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн хуулийн байгууллагуудын шинэчлэлийн ажлыг дэмжиж олон нийтийн итгэлийг даасан салбар болгохын төлөө хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч Шүүхийн захиргааны тухай хуулийн “Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнийг томилох тухай” заалтад хориг тавиад байгаа бөгөөд энэ асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлнэ хэмээн УИХ-ын дарга хэллээ. Ерөнхийлөгчийн зүгээс одоогоор Газрын тосны тухай, Газрын хэвлийн тухай, Усны тухай хуулийн төслүүдийг боловсруулж байгаа бөгөөд удахгүй өргөн барих  юм байна хэмээн УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж