Баруун бүсийн Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл аймаг дахь Гаалийн газрын 100 жилийн ойг Увс аймгийн төв Улаангомд ёслон тэмдэглэжээ. Монгол Улсад гаалийн алба үүсч хөгжсөний 100 жил ойг тохиолдуулан уг арга хэмжээнд ГЕГ-ын удирдлага болон гаалийн байгууллагуудын төлөөлөгчид оролцсон байна. Баруун бүсийнхэн 100 жилийн ойгоо угтаж, 100 бүтээлч ажил төлөвлөн хийжээ. Монгол Улс 1911 онд Манжийн дарлалаас ангижирч, тусгаар тогтнолоо зарласны дараа 1912 оны зургадугаар сарын 8-нд анх Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэх яамыг байгуулжээ. Богд хаан 1913 оны зургадугаар сарын 19-нд дотоодын гаалийн есөн зүйлтэй дүрмийг баталсан байна. Энэ дүрэмд зааснаар Нийслэл хүрээ, Маймаа хот, Улиастай, Ховд, Хөлөн буйр, Хиагт зэрэг газарт гаалийн хэргийг явуулахаар болжээ.
Э.САРАА