Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын уран бүтээлчид “Учиртай гурван толгой” дуурийг театрынхаа алтан тайзнаа тавьжээ. Уг дуурь 25 жилийн дараа дахин дарханчуудын хүртээл болж байгаа юм. Дуурийн найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан н.Саранчимэг, зөвлөхөөр Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Х.Уртнасан, туслах найруулагчаар МУСТА н.Батмөнх, хөгжмийн удирдагчаар н.Золбаяр нар ажилласан байна. Энэ удаа тавигдсан тус дуурьт “Залуучууд” театрын 90 гаруй уран бүтээлч оролцожээ. “Учиртай гурван толгой дуурь”-ийн гол дүр Юндэнд гоцлол дуучин Д.Бибиш, Ж.Ганболд, Нансалмаад гоцлол дуучин Н.Ариунтуяа, Б.Мөнхэрдэнэ, Балганд Д.Энхбат, Л.Эрдэнэтулга, Хоролмаад н.Одонтунгалаг, н.Энхцэцэг нар тоглосон байна.
Н.ОТГОНБААТАР (ДАРХАН)