-Танай “Шударга ёс” эвслээс жагсаалтаар нэр дэвшиж, СЕХ-ноос УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан гурван хүн тангаргаа өргөх ёстой. Тэр үйл ажиллагаа хэзээ болох вэ. Эвслийн удирдах зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэнэ гэж байсан. Удирдах зөвлөл хуралдсан уу?
-Эвслийн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын чуулганы ойрын үеийн хуралдаануудын аль нэг дээр гурван гишүүнийхээ тангаргийг өргүүлэх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ Удирдах зөвлөлийн гишүүдийн зарим нь гурван хүний хоёр нь тангараг өргөх нь зүйтэй байж магадгүй гэсэн санал хэлсэн. Яагаад гэвэл нэр дэвшигчийн бүртгэлээс хасагдсан нэг хүнийг хассан үндэслэл Үндсэн хууль зөрчсөн байж магадгүй гэсэн илүү магадлалтай гэж хуульчид, шинжээчид үзэж байгаа юм байна.
-Хасагдсан гурван нэр дэвшигчийн хэниийг үндэслэлгүй хассан гэж байгаа вэ?
-Н.Энхбаяр даргыг үндэслэлгүй хассан байж магадгүй гэсэн. Тийм болохоор хоёр гишүүний тангараг өргөх ёслолыг ирэх долоо хоногт зохион байгуулах чигтэй байгаа.
-Тангараг өргөх хоёр гишүүн гэдэг нь хэн хэн бэ?
-Ц.Цолмон, О.Баасанхүү хоёр.
-Н.Энхбаяр даргыг хассан нь үндэслэлгүй гэдгийг юугаар баталгаажуулж хэлж байгаа вэ?
-Ямар нэг баталгаажилт гэхээсээ илүү хууль, Үндсэн хуулийн шинжээч нар тэгж хэлж байгаа юм байна. Би бичгээр түүнийг гар дээрээ авч үзээгүй байна. Гэхдээ хуульчид тийм чиглэлтэй байгаа юм билээ.
-Н.Энхбаяр даргын асуудлыг Удирдах зөвлөлөөр дахиж оруулах уу. Ер нь энэ асуудлаар хаана хандах вэ. Дахиад Үндсэн хуулийн Цэцэд хандах уу, СЕХ руу хандах уу?
-Дахиад Цэц рүү хандах байх.
-Ойрын үед танай бүлэг ямар ажил хийх вэ?
-Ирэх даваа гаригт бүлгийн хуралдаан товлосон. Бүлгийнхээ хуралдаанаар нэгдүгээрт, бүлгийн дүрмээ хэлэлцэж батална. Мөн Үндсэн хуулийн дагуу бүлэг байгуулсан нам, эвсэл УИХ-ын дэд даргад дотроосоо хүнээ нэр дэвшүүлэх ёстой. Энэ асуудлыг ярина.
-УИХ-ын дэд даргад дэвшүүлэх хүнээ тохирсон уу?
-Бүлгийн гишүүд дотроосоо ярьж байгаад сонгоно.
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар бүлэг дотроо ярьж байгаа юу?
-Хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар бүлгийн гишүүдээс оролцсон ажлын хэсэг ажиллаж байгаа. АН-ын ажлыг хэсэгтэй хэд хэд уулзсан. АН-аас нэр дэвшсэн УИХ-ын даргыг дэмжиж сонголоо. Ерөнхий сайдыг дэмжинэ. Цаашдаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх талаар ярилцаж байгаа.