Өмнөх Олимпийн наадмуудын нэгэн адил Лондон 2012 Олимпийн наадмаар дэлхийн өнцөг булан бүрээс очсон шилдгийн шилдэг тамирчид шинэ шинэ рекорд тогтоох тэр торгон агшнуудыг дэлхий нийтээр амьсгал даран хүлээж байна. Лондон 2012 Олимпийн наадам эхлэхийн өмнө наадмын зохион байгуулагчид тамирчдад тоо томшгүй олон бэлгэвчийг тарааж, урьд хожид байгаагүй рекорд тогтоогоод байгаа гэнэ. Наадмын зохион байгуулагчид нэг тамирчинд дунджаар 15 буюу нийт 150,000 бэлгэвч тараажээ.
2008 оны Бээжингийн зуны Олимпийн үеэр 100,000 бэлгэвч тараасан байдаг. Олимпийн наадмын үеэр үнэгүй бэлгэвч тараах моод 2000 оны Сиднейн Олимпоос эхлэн дэлгэрсэн юм. Зуны Олимпийн энэ удаагийн наадамд нэг тамирчин нислэгийн тийз, байр, тасалбар зэрэгт дунджаар 10,000 ам.доллар зарцуулж байгаа гэнэ. Лондоны дундаж зэрэглэлийн зочид буудлын нэг хоногийн хөлс 475 ам.доллар, Темза мөрний такси онгоцны тариф дунджаар 23 ам.доллар байгаа юм байна. Гэвч энэ бол Лондонгийн бүх зүйл үнэтэй гэсэн үг хараахан биш аж. “Адидас” фирм Лондон 2012 Олимпийн наадмын сайн дурын ажилтнууд болон үйлчилгээний 400 ажилтныг хөлөөс нь толгой хүртэл хувцасласан аж. “The Telegraph” сонинд бичсэнээр Олимпийн хотхонд хэтэрхий өндөр тамирчдад зориулсан 16,000 ортой, 9,000 хувцасны шүүгээтэй 2,800 байр бэлэн болсон гэнэ. Тамирчдын өрөөнүүдэд гал тогоо байхгүй боловч үнэгүй Wi-Fi болон стандарт TV-тэй аж. Тамирчдын хотхон нь тамирчид дасгал сургуулилт хийхэд тохиромжтой фитнес арт гэмээр бөгөөд сэргээшийн шинжилгээний лаборитори ажиллах гэнэ. Тэр бүү хэл тамирчдын хотхонд шашны төв хүртэл нээгдсэн бөгөөд тамирчдад англи хэлээр хэвлэгдсэн 3000 орчим библи болон бусад орны хэл дээр орчуулагдсан 1000 орчим ботийг тарааж эхэлжээ.