Английн шигшээ багийн дасгалжуулагч асан Фабио Капелло хойд хөршийн багийг дасгалжуулахаар болжээ.
ОХУ-ын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд итали мэргэжилтэнтэй уулзаж, ярилцсаны дүнд хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Өдгөө 66 настай Капелло өнгөрсөн хоёрдугаар сард Английн шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгснөөс хойш ажилгүй байжээ. Тэрбээр “Миний дараагийн зорилго бол Бразилид болох ДАШТ. Англи дахь ажлаа дуусгасны дараа миний уур хүрч, ажлаа дахин үргэлжлүүлэхийг хүсч байлаа. Тиймээс та бүхний зорилгыг биелүүлж, ДАШТ-д шалгарахын төлөө хичээх болно” хэмээн ярьжээ.
С.ЦЭЛМЭГ