
-Цам харайх зан үйл нь ямар бэлгэдэлтэй вэ?
-Энэ цам нь нэг талаараа Гүрэмийн засал болдог. Гүрэмийн засал бол газар дэлхий бороо хургүй, ган болон зудтай байхад байгаль дэлхийгээ аргадсан засал юм. Мөн 10 “хангал” бурхадтай уулзаж, дараа төрөлдөө эдгээр бурханы нэг болохын ерөөл тавьж байна гэсэн үг юм.
-Зан үйлээс тайлбарлавал?
-Цам харайх үйлээр Гомбо, Жигжид, Чойжоо бурхад гарч ирнэ. Энэ нь муу дайчдыг дарах, цөвүүн цагийг аргаддаг юм. Үндсэндээ эдгээр бурхан сахиусыг амилуулж, засал хийж байгаа юм.
-Цам харайх зан үйлд сүсэгтэн олон юуны учир ирж сүсэглэдэг юм бол?
-Энэ нь сүсэгтэн олон цуглан буй нь бурхад, сахиустайгаа уулзаж байна гэсэн үг. Энэ нь насны засал болж байгаа юм. Сүсэгтэн олны минь зовлон зүдгүүрийг арилгах бэлгэдэлтэй бөгөөд өөрсдийн заяагаа даатган шүтдэг юм.
Цам харайх үеэр сүсэглэн буй өндөр настан Н.Долгорийн сэтгэгдлийг сонслоо.
-Цам харайх зан үйлийг та урьд нь үзэж байсан уу?
-Цам харайхыг жил болгон үздэг юм. Ер нь хүүхдүүд, ач зээ нараа дагуулаад үзвэл их сайн байдаг юм. Даанч хүүхдүүд маань айгаад байдаг болохоор ганцаараа үзэж байна даа.
-Цам харайхыг үзэх нь сайн гэж байна. Тэгэхээр та ямар зүйлд сүсэглэн байна вэ?
-Тэгэлгүй яахав. Энэ чинь жилийн засал болохоос гадна ер нь заяа түших насны засал болдог юм. Цам харайх энэ ховор үйлийг одоогийн залуус сайн ойлгож сүсэглэж явбал их л бэлгэшээлтэй, сайн юм даа.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү