Рианна амралтын өдрүүдээ сэтгэл хангалуун сайхан өнгөрүүлж байгаа бололтой. Залуухан дуучин бүсгүй энэ удаад Францын өмнөд далайн эрэгт тансаг усан онгоц дээр найзуудын хамт амарч буй аж. Энэ үеэр Рианна гуян дээрээ гараа тавин инэмээсэглэн, аальгүйтэж байгаа зураг нь паппарацид өртсөн аж. Тэрбээр энэ удаа цэцэгсийн өнгөтэй улаан өнгийн усны хувцас өмсч, хүзүүндээ алтан гинж зүүжээ.
Рианна ийнхүү амралтынхаа өдрүүдийг хөгжилтэй өнгөрүүлэхдээ өөрийн аюулгүй байдлаа ч хөсөр хаясангүй аж. Түүний хажууд зогсч буй улаан өмсгөлтэй залуу Францад Рианнагийн хамгаалагчаар ажиллаж байгаа юм байна. Дуучин Рианна өнөөдрөөс арван хоногийн өмнө Италийн Сардин арал дээр мөн л найзуудын хамт амарч байсан аж.
Э.АНХТУЯА