Зимбабве уурхайн хөтөлбөрөө дэлгэв

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Зимбабве уурхайн хөтөлбөрөө дэлгэв

Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе уул уурхайн олборлолтын тухай шинэ хуулийн хүрээнд тус улсын алдартай Марранге алмаазны ордоос олборлолт хийх эрх олгосныг сайшааж, анх удаа уурхайн олборлолтын хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Энэ хуулийн хүрээнд Марранге ордод олборлолт явуулдаг дөрвөн компанийн хувьцааг эзэмшихээс илүүтэйгээр бид өөрсдөө олборлолт хийх эрхтэй болсон” гэж мэдэгджээ. Өнгөрсөн жил Зимбабвегийн Засгийн газар Энэтхэг болон Хятадын дэмжлэгтэйгээр энэ ордоос олборлолт хийж байсан хоёр компанийн алмааз чулуу экспортлох зөвшөөрлийг хориглосон байна. Харин үүнийг барууны орнуудын эрх бүхий бүлэглэл болон үйлдвэрүүд эсэргүүцэж байжээ. Дээрх компаниуд энэ ордоос дахин олборлолт хийх зөвшөөрлийг авахын тулд  “Марранге итгэлцэл”-д 1.5 сая ам.долларын хандив өгсөн байна. Ингэснээр тэд Марранге ордын  6,800 га газрыг бүрхсэн тунамал алмаазнаас олборлолт хийх эрхээ сэргээжээ. Харин Зимбабвегийн Ерөнхий сайд Морган Цвангирай “Энэхүү уурхайн олборлолтын шинэ хууль нь гадны хөрөнгө оруулалтыг холдуулна. Ингэснээр улсын эдийн засгийг дахин уналтад оруулна” гэж шүүмжилжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж