Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

Гепатит өвчний тархалт хурдасч, дэлхийн хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь нэмэгдэж байгааг анхаарч, энэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн долдугаар сарын 28-нд тэмдэглэж байхаар 2010 оны тавдугаар сард хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаар шийдвэрлэж байжээ. Энэ жилийн Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг “Гепатитийн халдвар таны бодсноос ч илүү ойрхон байна!” гэсэн уриан дор зохион байгуулж байгаа аж. Дэлхий дээр гурван хүн дутмын нэг нь /ойролцоогоор хоёр тэрбум хүн/ элэгний В,С вирусын архаг халдварыг тээн амьдарч, жилд  нэг сая хүн уг өвчнөөр нас бардаг байна. ДЭМБ-ын Номхон далан Баруун Эргийн Бүсээс дэвшүүлсэн “Дархлаажуулалтаар дамжуулан элэгний В вируст гепатит өвчний тархалтыг 10-15 хувиар бууруулж чадсан байна.

Монгол Улсын ЭМЯ болон ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн оролцоотойгоор энэ онд 18 мянга гаруй эмч эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулж нэг удаагийн зүү, тариур, бээлий, багаж хэрэгслээр бүх эмнэлгүүдийг хангах гэнэ. Халдварт шар өвчин нь  маш аюултай өвчин боловч үүнээс хувь хүн та өөрөө өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалж чадна. Тиймээс хувийн ариун цэврийг сайтар сахиж, гараа маш сайн угааж байхыг уриалж байлаа.  

                                                                                                                                           Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж