Хангайн бүсийн хурдан морьдын уралдааны эрлийз дээд насны ангилалд 21 хүлэг шандас шалгаснаас Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Тод манлай уяач Д.Ганбаатарын 233 дугаартай Сөнгө хэмээх зээрд азарга түрүүлж, алтан жолоо өргүүллээ. Харин аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Г.Мөнхсайханы хээр 102 дугаартай хээр азарга хурдалсан байна. Дээд насны морьдын уралдааны айргийн гуравт Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Энхбатын 124 дугаартай хээр, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийнТариалан сумын уугуул Б.Ганбаярын 247 дугаартай хээр халзан, айргийн тавд Архангай Ихтамир Г.Тэмүүлэнгийн 369 дугаартай хүрэн халзан тус тус хурдалжээ.
Яг одоо эрлийз бага насны морьд гарааны зурхай руу хөдөлж байна. Бид энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.