А.Ариунсайханы зээрд дахин түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

А.Ариунсайханы зээрд дахин түрүүллээ

Хангайн бүсийн хурдан морьдын уралдааны эрлийз дунд насны ангилалын морьд дөнгөж сая барианд орлоо. 28 хурдан буян  гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэж, 16 километрт шандас шалгаснаас  Говь-Алтай аймгийн  Жаргалан сумын уугуул А.Ариунсайханы 257 дугаартай зээрд үрээ түрүүллээ. Зээрд үрээ хэдхэн хоногийн өмнө болсон АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насны ангилалд мөн түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлж байсан юм. Харин аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Алтай констракшн” ХХК-ийн захирал, Монгол улсын Манлай уяач Х.Бат-Эрдэнийн сартай хээр хурдалсан бол айргийн гуравт Дундговь аймгийн Луус сумын уугуул С.Шинэбаатарын 608 дугаартай Одон хээр давхижээ. Одон хээр үрээ хэдхэн хоногийн өмнө болсон төрийнхөө их баяр наадамд айргийн таваар хурдалсныг хурдан морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн санаж буй бизээ. Харин айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Бүргэдээн 192 дугаартай  бор үрээ төрийн наадмын амжилтаа бататган давхисан  бол айргийн тавд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн 235 дугаартай хул үрээ хурдалжээ. Хул үрээ АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд есөөр давхиж байсан юм.

А.ТЭЛМЭН
ЭХ СУРВАЛЖ: WWW.TODMAGNAI.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж