Английн хөлбөмбөгч Дэвид Бэкхэм хөлбөмбөгийн тоглолтоор Америкт байж байгаад Лондонд иржээ. Тэрбээр сүүлийн үед цаг зав багатай байгаа ч хайрт эхнэр Викториа болон өхөөрдөм охин Харпертайгаа хамт өдрийн хоол идсэн аж. Хэсэг хугацаанд гэр бүлээсээ хол байсан тэрбээр охиноо их л санасан бололтой. Үдийн зоог барьсны дараа Английн Ерөнхий сайд Дэвид Камеронтой Даунинг-стрит дэх Ерөнхий сайдын өргөөнд уулзжээ.
Түүний эхнэр Викториа өдрийн хоолны үеэр энгийн ноосон даавуун даашинзаар гоёж, бор шаргал сандал өмссөн аж. Харин өхөөрдөм бяцхан охин нь тэнгэрийн илч мэт цагаан даашинзаар гоёжээ.
Э.АНХТУЯА