Хангайн бүсийн даншиг эрлийз морьдын уралдаанаар эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Хангайн бүсийн даншиг эрлийз морьдын уралдаанаар эхэллээ

Монгол улсын Засгийн газрын тогтоолт зуны бүсийн уралдаанууд өнөөдрөөс эхэлж байна. Зүүн бүсийн хурдан морьдын уралдаан Сүхбаатар аймагт, Баруун бүсийн хурдан морьдын уралдаан Баян-Өлгий аймагт, Төвийн бүсийн хурдан морьдын уралдаан Дундговь аймагт, Хангайн бүсийн хурдан морьдын уралдаан Төв аймагт зохион байгуулагдахаар шийдвэрлэгдсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Хангайн бүсийн даншиг наадам өнөөдөр эрлийз ангилалын морьдын уралдаанаар эхэлж байгаа бөгөөд дээд, дунд, доод гурван насны морьд уралдах юм.

Бид уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

А.ЭНХЖИЛ
ЭХ СУРВАЛЖ: WWW.TODMAGNAI.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж