ОХУ-ын ХАА-н төвтэй хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

ОХУ-ын ХАА-н төвтэй хамтран ажиллана

”Монгол-Сибирийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг” сэдэвт уулзалт өчигдөр ХХААХҮЯ-нд боллоо. Уг уулзалтаар ХХААХҮЯ-ны Ургамал хамгааллын хүрээлэн ОХУ-ын Хөдөө аж ахуйн төвтэй хөдөө аж ахуйн шинжлэх ухаан үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахаар болсон байна. Энэ үеэр тус хүрээлэнгийн захирал Б.Амаржаргал болон ОХУ-ын ХАА-н төвийн захирал А.М.Мальков нар таван жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ хүрээнд хоёр орны судлаач эрдэмтэд Монголын нөхцөлд улаан буудай, хүнсний ногоо ургуулахад хамгийн том бэрхшээл болох хортон шавьжтай тэмцэж, ОХУ-ын хил орчмын мэрэгч амьтан, царцаа, нугын бор эрвээхэй, царгасны тархалт ихэсч буй асуудлыг хамтран судлах аж. Түүнчлэн ургамал хамгааллын чиглэлээр Монголын залуу боловсон хүчнийг ОХУ-д явуулж, мэргэжил дээшдүүлэх гэнэ.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж