УИХ-ын дарга З.Энхболдтой уулзахаар МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар дөнгөж сая албан өрөөнд нь орлоо. Уг уулзалт 12.00 цагт товлогдоод байсан ч УИХ-ын даргын хувьд бараг 1 цаг орчмоор МАН-ынхныг хүлээсний эцэст тэд ирж, энэхүү зөвшилцөх уулзалт эхлээд байна. Уулзалтаар хоёр тал УИХ-д үүсээд байгаа гацааны талаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.
Г.ДАРЬ