Төр тунгалагшиж, Төрийн ордон нээлттэй болно

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Төр тунгалагшиж, Төрийн ордон нээлттэй болно

УИХ-ын гишүүн, АН-ын дарга Н.Алтанхуяг өнөөдрийн морин цаг эхэлмэгц буюу 11.40 цагаас Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох маршрутаар сэтгүүлчидтэй аяллаа. Удахгүй хамтарсан Засгийн газар байгуулмагц Төрийн ордны Чингисийн цогцолбор байрладаг өмнөд хэсгийг иргэдэд нээлттэй болгохоор төлөвлөжээ.

Иргэд Чингисийн хөшөөт цогцолборыг сонирхож, гуравдугаар давхарт байрлах Төрийн есөн хөлт цагаан сүлдэнд мөргөж, төрийн одон, медаль гардуулдаг ёслолын танхимаар зочилж, Чингисийн хүндэтгэлийн цогцолбортой танилцаад Парламентын түүхийн музейг үзээд гардаг болох ажээ.

Дунд сургуулийн нэг ангийн төгсөгчид, хуримлаж буй залуу хосууд, төрөл садан, найз нөхдөөрөө, аав ээж, үр хүүхдээ дагуулан Төрийн ордны өмнөд хэсгээр чөлөөтэй орж сонирхдог болох цаг удахгүй бололтой.

Харамсалтай нь Парламентын түүхийн музей байрладаг хэсгийн дээврээс борооны ус гоожиж үзмэрүүдээ хураасан байлаа. Үүнийг даруй засах хэрэгтэй болсныг АН-ын дарга хэлж байв. Дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй хүргэнэ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж