Рауль Кастро АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Рауль Кастро АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн гэв

Кубын Ерөнхийлөгч Рауль Кастро тус улсын Хувьсгалын өдрийн баярын үйл ажиллагааны үеэр Гуантанамо хотод хэлсэн үгэндээ “Би АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн байна” хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Хоёр орны харилцаа тэнцвэртэй болсон нөхцөлд АНУ-тай хэлэлцээр хийх болно” гэдгийг онцолсон байна. АНУ болон Куба нь сүүлийн таван жилийн хугацаанд хоорондоо дипломат харилцаагүй байгаа аж. Тэрбээр хэдийнээс АНУ-тай дипломат харилцаа тогтоох араг замыг эрэлхийлж эхэлсэн гэнэ. Ерөнхийлөгч Рауль Кастро “АНУ-ын талаас хэзээ ч хэлэлцээ хийхийг хүссэн, би бэлэн” гэжээ. Мөн Кубын Ерөнхийлөгч улсынхаа ардчилал болон хүний эрхийн асуудлыг шийдвэрлэхээр бэлтгэж байгаа тухайгаа аж. Рауль Кастро ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Бид бусадтай оронтой ижил төвшний  харилцаатай байх болно. Учир нь бид хэн нэгний колони улс биш” гэжээ. Мөн тэрбээр Кубын хүний эрхийн талаарх АНУ-ын шүүмжлэлийн тухайд “Хэрвээ АНУ энэ талаар хэлэлцэхийг хүсвэл би баяртай байх болно” хэмээн мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Рауль Кастро албан ёсоор “Куба улс тусгаар тогтносон, чөлөөт улс хэвээр үлдэнэ. Сири болон Ливи улсууд шиг бослого, хөдөлгөөнөөс болж гадны орны цэргийн хүчийг өөрийн улсдаа нэвтрүүлэх зүйл болохгүй” гэж хэлжээ. Мөн тэрбээр “Хэрвээ бид АНУ-тай сөргөлдөөн үүсгэхээр болбол тэр нь бейсбол мэтийн спортын талбар дахь өрсөлдөөн байх болно. Заримдаа тэд хожно, харин зарим үед бид хожно” гэж хошигносон байна. Харин дараа нь тэрбээр Кубын дотоод асуудлын талаар “Манай улсад нийгэм болон эдийн засгийн шинэчлэл  бага багаар урагшилж байгаа” гэж хэлжээ.

Кубад жил бүр Хувьсгалын өдрийг Кубын тусгаар тогтнолын төлөөх дайнд “Монкада” хуарангийн цэргүүд дайсны гэнэтийн дайралтыг зогсоож, ялалт байгуулсныг дурсан тэмдэглэдэг аж. Энэ жил 59 дэх удаагаа тус баярыг тэмдэглэж байгаа бөгөөд баярын гол үйл ажиллагаа хөгжим эгшиглэж, Ерөнхийлөгч үг хэлснээр эхэлсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж