Монголын олимпийн медальтнууд

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Монголын олимпийн медальтнууд

1964 оны Токиогийн наадмаас олимпийн түүхээ бичиж эхэлсэн Монголын тамирчид 1968 оны Мехикогийн олимпиос анхны медалиа хүртсэнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд 19 медалийг эх орондоо авчирчээ. Эдгээрээс чөлөөт бөхийн төрөлд хамгийн олон буюу найман медаль хүртсэн бол жүдочид тав, боксчид дөрөв, буудлагынхан хоёр медалийн эзэн болжээ.

Алтан медальтнууд:

    1.Н.Түвшинбаяр – “Бээжин-2008”, жүдо бөх
    2.Э.Бадар-Ууган – “Бээжин-2008”, бокс

Мөнгөн медальтнууд:

    1.Ж.Мөнхбат – “Мехико-1968”, чөлөөт бөх
    2.Х.Баянмөнх – “Мюнхен-1972”, чөлөөт бөх
    3.З.Ойдов – “Монреаль-1976”, чөлөөт бөх
    4.Ж.Даваажав – “Москва-1980”, чөлөөт бөх
    5.Ц.Дамдин – “Москва-1980”, жүдо бөх
    6.О.Гүндэгмаа – “Бээжин-2008”, буудлага
    7.П.Сэрдамба – “Бээжин-2008”, бокс

Хүрэл медальтнууд:

    1.Ч.Дамдиншарав – “Мехико-1968”, чөлөөт бөх
    2.Д.Сэрээтэр – “Мехико-1968”, чөлөөт бөх
    3.Т.Артаг – “Мехико-1968” чөлөөт бөх
    4.Д.Оюунболд – “Москва-1980”, чөлөөт бөх
    5.Р.Даваадалай – “Москва-1980”, жүдо бөх
    6.Н.Энхбат – “Сөүл-1988”, бокс
    7.Н.Баярсайхан – “Барселона-1992”, бокс
    8.Д.Мөнхбаяр – “Барселона-1992”, буудлага
    9.Д.Нармандах – “Атланта-1996”, жүдо бөх
    10.Х.Цагаанбаатар – “Афин-2004”, жүдо бөх

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж