Мексик сэтгүүлчдийн эрхийг хамгаална

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Мексик сэтгүүлчдийн эрхийг хамгаална

Мексикийн Засгийн газрын Хүний эрхийн хорооноос мэдээлснээр гэмт халдлаганд өртөж байгаа нийт сэтгүүлчдийн 70 хувийнх нь амиа алдсан хэргийг илрүүлэхгүй байсаар гэмт халдлага үйлдсэн этгээдүүд ямар нэг шийтгэл амсдаггүй өнгөрдөг аж. Учир нь албаныхны өчигдөр буюу пүрэв гаригт хийсэн мэдээллээр хэргийн илрүүлэлт удааширсантай холбоотой бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт муу байгаатай холбоотой гэнэ. Мексикийн Засгийн газрын Хүний эрхийн хобооны албаныхны мэдээлж байгаагаар 2000 оноос хойш 82 сэтгүүлч амиа алдсан бөгөөд 16 нь сураггүй алга болж, 28 нь гэмт этгээдүүдийн гарт амиа алдсан гэсэн тоо гарчээ. Мөн албаныхны мэдээлж байгаагаар таван хэрэг тутмын нэг нь л илэрч байна хэмээн мэдээлсэн аж. Иймд тус улсын Засгийн газрын хүний эрхийн хороонооос сэтгүүлчдийн эрхийг хамгаалсан нэгэн шинэ хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм байна. Гэвч одоогийн байдлаар уг хууль хэлэлцэх шатандаа явж байгаа бөгөөд сэтгүүлчдийн эрхийг хамгаалсан илүү боловсронгуй хууль гарна гэдэгт албаныхан найдаж байгаа юм байна. Мексикт амиа алдаж байгаа сэтгүүлчид олон төрлийн дайралтанд өртөн амиа алддаг аж

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж