“Canon”-ы хувьцаа унажээ

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

“Canon”-ы хувьцаа унажээ

Японы алдарт дижитал камер  үйлдвэрлэгч Canon компани эдийн засгийн хямралтай холбоотойгоор ажилтнуудынхаа  цалинг багасгаж, заримыг нь халсны дараа тус компанийн хувьцаа унасан үзүүлэлттэй гарчээ. “Canon”-ы  гадаад худалдааны албаныхны мэдээлснээр   Токиогийн хөрөнгийн зах зээл дээр тус компанийн хувьцаа 14 хувиар унасан үзүүлэлттэй гарсан байна. Өчигдөр буюу лхагва гаригт тус компаний албаныхны мэдээлснээр удаан хугацааны дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой хилийн чанад дахь худалдаа ч мөн буурсан үзүүлэлттэй гарчээ. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ оны байдлаар  “Canon” 51.7 тэрбум иений ашигтай ажилласан ч ийнхүү тус компаний хувьцаа сүүлийн гурван сарын хугацаанд дөрвөн хувиар унасаар өнөөдрийн байдалд хүрсэн байна.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж